Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2016 оны
11 дүгээр сарын 09-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын
албан өрөөнд 16.00 цагт эхлэн хуралдав. Тэргүүлэгчдийн хуралдааны ирц 71,4 хувьтай байв. Хуралдаанд сумын ЗДТГ-ын дарга Ш.Хүрэлбаатар, санхүүгийн албаны дарга Б.Бат-ирээдүй, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Булгамаа, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн П.Баатар, мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Л.Цэдэнжав нар оролцлоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
Үүнд:
1. Сумын 2016 оны төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалттай танилцах.
2. Сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, эргэн төлөлтийн тухай
3. Сумын дэд бүтэц, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж холбогдох мэргэжилтэнүүдэд хугацаатай үүрэг өгч ажиллалаа.