Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн III хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан өрөөнд 16 цаг 25 минутанд эхлэн хуралдав. Тэргүүлэгчдийн хуралдааны ирц 100 хувьтай байв. Хуралдаанд сумын ЗДТГ-ын дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн П.Баатар, газрын даамал Х.Баасанжаргал, мэргэжилтэн Г.Гэрэлтуяа, байгаль орчны байцаагч Д.Шинэбилэг, байгаль хамгаалагч С.Бандихүү нар оролцож 2016 оны ажлаа танилцууллаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:
1. Скейл ХХК-ны 3,6 дугаар багт гүйцэтгэсэн явган хүний замын эвдрэлийн хэмжээг тогтоон засуулах тухай
2. Сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт
3. Байгаль орчны чиглэлээр хийгдэж буй ажилтай танилцах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.