Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нарт өгөх зөвлөмж.

2016-11-18

ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Нэг. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч этгээд гэж хэн бэ?
Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар дор дурдсан этгээд хөрөнгө,
орлогын мэдүүлэг гаргана. Үүнд:
1.1 Төрийн улс төр, захиргаа, тусгай албан тушаалд байнга, эсхүл түр хугацаагаар
томилогдсон буюу сонгогдсон албан хаагч /Төрийн албаны тухай хуулийн 6, 7, 8 дугаар
зүйлд заасан төрийн албан хаагчид/,
1.2 Төрийн болон орон нутгийн өмчит, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн
оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон захиргааны албан тушаалтан;
1.3 Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий захирал;
1.4 Төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу түр буюу байнга гүйцэтгэж
байгаа төрийн бус байгууллагын удирдах болон гүйцэтгэх ажилтан
1.5Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуульд нэр дэвшигч.
Хоёр. Хөрөнгө орлогын мэдүүлгийг хаана хүргүүлэх вэ?
Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч этгээд хөрөнгө, орлогын мэдүүлгээ дараахь
байгууллага, албан тушаалтанд хуульд заасан хугацаанд гаргаж бүртгүүлнэ.
2.1 Төрийн өндөр албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалтны зэрэг
зиндаатай адилтгах албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх
газарт;
2.2 Улсын дээд шүүхээс бусад бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн тамгын газар,
хэлтэс, албаны дарга нар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны төрийн захиргааны
албан хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ Шүүхийн ерөнхий зөвлөлд, шүүхийн тамгын
газар, хэлтэс, албаны төрийн захиргааны гүйцэтгэх албан хаагчид өөрийн удирдах албан
тушаалтанд;
2.3 Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ
Төрийн албаны зөвлөлд /Яамдын төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг
эрхлэх газрын дэд дарга, засгийн газрын агентлагийн дэд дарга зэрэг Засгийн газраас
томилогддог бусад албан тушаалтнууд/;
2.4 Бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг түүнийг томилсон, эсхүл
удирдах эрх бүхий албан тушаалтанд,
2.5 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хороонд, Улсын
Их Хурлын сонгуульд нэр дэвшигч сонгуулийн тойргийн хороонд, бүх шатны иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч аймаг, нийслэл, сум, дүүргийн
сонгуулийн хороонд. 
Гурав. Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргагчийн үүрэг,
хариуцлага хүлээлгэх үндэслэл
3.1. Хуульд заасан хугацаанд гаргаж өгөх / Авилгын эсрэг хуулийн 10.4-т зааснаар
“энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө, орлогын мэдүүлгээ албан тушаалд томилогдсон
буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байх
хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж холбогдох
байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”/
3.2. Үнэн, зөв мэдүүлэх /Авлигын эсрэг хуулийн 10.2-т зааснаар “Мэдүүлэг гаргагч
хөрөнгө, орлогын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.” Мөн хуулийн 13.5-д зааснаар
“Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл
бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь
огцруулах, түтгэлзүүлэх, халах үндэслэл болно.”/
 3.3 Эх үүсвэрийн талаар тодорхой тайлбар өгөх /Авлигын эсрэг хуулийн 13 дугаар
зүйлийн 13.4-д зааснаар мэдүүлэгч этгээд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь
гаргаж өгөөгүй, эсхүл эх үүсвэрийг нь заагаагүй буюу түүнийг хэрхэн олсон талаар
тайлбар өгч чадаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийн хөрөнгө,
орлогын мэдүүлгийг шалгана./
3.4 Их хэмжээний өөрчлөлтийн тухай мэдэгдэх / Авлигын эсрэг хуулийн 10 дугаар
зүйлийн 10.5-д зааснаар “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.4-д заасан хугацаанд мэдүүлгээ
бүртгүүлсний дараа түүний хөрөнгө, орлогод их хэмжээний өөрчлөлт орсон бол түүнийг
30 хоногийн дотор мэдэгдэж бүртгүүлнэ.”/
 3.5 Батлагдсан маягтын дагуу асуулт болгонд хариулах /“Хөрөнгө, орлогын
мэдүүлгийн маягт”-ыг Улсын Их Хурлын 2007 оны 9 дүгээр тогтоолын 1 дүгээр
хавсралтаар баталсан./
3.6 Засваргүй, товч тодорхой бичих /Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг
бөглөхдөө утга, агуулгыг тодорхой, үнийн дүнг засваргүй, гаргацтай бичнэ./
Дөрөв. Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг бөглөх заавар

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг бөглөхдөө дараах зарчмыг баримтална.
Үүнд:
1. Мэдүүлгийн маягтын ерөнхий хэлбэр, асуултыг өөрчлөхгүй байх,
2. Мэдүүлгийн маягтын хүснэгтийн зай нь мэдүүлэг гаргагчаас хөрөнгө, орлогын
талаар мэдээлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд зайг томсгох болон мөрний тоог
өөрт шаардлагатай байгаа хэмжээгээр нэмж болно.
3. Мэдүүлэг гаргагч нь хөрөнгө, орлогынхоо талаар мэдүүлэхдээ үнийн дүнг зөвхөн
төгрөгөөр илэрхийлнэ. Үнийн дүнг бүхэлчилж болохгүй.
4. Хөрөнгө, орлогын мэдүүлэгчийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөл, эзэмшилд
байхгүй хөрөнгийг “байхгүй” гэж тэмдэглэнэ.
 
Хөрөнгө орлогын мэдүүлэг 3 үндсэн хэсэгтэй. Үүнд:
1. Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн байдал
2. Орлого
3. Хөрөнгө, зээл, бэлэг
4.1. Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн байдал.
Мэдүүлэгч эхний хүснэгтийн Мэдүүлэг гаргагч гэсэн мөрөнд өөрийн овог, нэр,
төрсөн он сар, өдөр, одоо эрхэлж байгаа ажлынхаа албан тушаалын нэр, ангилал, зэрэглэл,
ажиллаж байгаа байгууллагын нэр, хаягийг бичнэ. Эхнэр/ нөхөр / гэсэн мөрний дээрх 2-
ын алин болохыг сонгож доогуур нь зураад харалдаах багануудыг асуулгын дагуу
бөглөнө. Хүүхэд, Эцэг / эх / гэсэн мөрөнд мэдүүлэгч нь өөрийн гэр бүлд байгаа өөрийн
болон түүний эхнэр/ нөхөр /-ийн эцэг, эхийн тухай мэдээллийг бичнэ.
Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн байдал гэсэн хүснэгтэнд танилцуулагдсан бүх
хүний орлого, хөрөнгийн талаар дараагийн хүснэгтүүдэд мэдээлнэ.
4.2. Орлого
Энэ хэсэгт мэдүүлэг гаргагч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн цалин,
хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн
орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого, бусад
орлогыг, хэрэв орлогыг эд зүйлийн хэлбэрээр авсан бол дүнг мөнгөн хэлбэрт шилжүүлж
тус тус бичнэ. Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн жилийн нийт
орлогыг мэдүүлнэ.
4.2.1 Цалин, хөдөлмөрийн хөлс
 Албан тушаалтны ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу
авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, амралтын олговор, тэтгэвэр,
тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;
 төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад
зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, урамшуулал, тэдгээртэй
адилтгах орлого;
4.2.2 Шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах
хөдөлмөр эрхлэлтийн орлого
 ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон шагнал, урамшуулал,
тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого; ажил олгогчоос ажилтан, түүний гэр
бүлийн гишүүнд өгсөн бэлэг;
 гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн
бүх төрлийн шагнал, урамшуулал;
 үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний
үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан шагнал, тэтгэмж, тэдгээртэй адилтгах
бусад орлого.

4.2.3 Үйл ажиллагааны орлого
 эмч, хуульч, өмгөөлөгч, архитекторч, нягтлан бодогч, багш зэрэг мэргэжлээр
ажиллаж олсон үйлчилгээний орлого;
 хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх
зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого.
 тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлого.

4.2.4 Хөрөнгийн орлого
 түрээсийн орлого /хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлсний орлого
хамаарна./
 эрхийн шимтгэлийн орлого; / зохиогчийн эрх, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар,
барааны тэмдэг, үйлдвэрлэл худалдааны болон шинжлэх ухааны туршилттай
холбоотой мэдээллийг ашиглуулснаас олсон орлого хамаарна./
 ногдол ашгийн орлого/хувь нийлүүлсэн хуулийн этгээдээс ашиг хуваах, хувь
хүртэх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү/
 хүүгийн орлого;/ зээлийн хүү, харилцах дансны үлдэгдэл, мөнгөн хадгаламжийн
хүү, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг, бонд, хууль болон гэрээний дагуу
авч байгаа хүү, анз хамаарна/
 өмчлөл, эзэмшилд байгаа хөрөнгийг бусдад ашиглуулснаас олсон орлого.

4.2.5 Хөрөнгө борлуулсны орлого
 үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
 хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
 хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого.
 4.2.6 Бусад орлого
 шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл,
бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн,
урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон болон
тэдгээртэй адилтгах бусад орлого
 урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагналын
орлого;
 төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого;
 шууд бус орлого /үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн
хэрэгслээр үйлчилсэн, түүнчлэн бэлнээр олгосон унааны мөнгө; орон сууцны
ашиглалтын зардлын төлбөр, бэлнээр олгосон байрны хөлс, түлшний зардал;
бэлнээр олгосон хоолны мөнгө, түүнчлэн үзвэр үйлчилгээний олговор; ахуйн
үйлчлэгч, жолооч, цэцэрлэгчийн болон бусад үйлчилгээ үзүүлсний зардал;
ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр; сууц
худалдан авах, барихад зориулж ажилтанд арилжааны зээлийн хүүгээс
доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;
 малын болон бусад орлого
“Орлого” хүснэгтийн “Урьд мэдүүлсэн” гэсэн багананд хөрөнгө, орлогоо мэдүүлж
байгаа тухайн жилийн өмнөх жилд мэдүүлсэн орлогын дүнг бичнэ. “Тайлангийн үед орсон
өөрчлөлт” багананд өмнөх онд мэдүүлсэн орлого тухайн тайлант оны орлогоос нэмэгдсэн
бол урд нь “+” тэмдэг, хасагдсан бол “-“ тэмдэг тавьж өөрчлөлтийг харуулна. “Одоо
байгаа” гэсэн багананд тайлагнаж байгаа тухайн жилийнхээ орлогыг бичнэ. Жишээ нь,
2008 оны 2 дугаар сарын 15-ны дотор 2007 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөх
ёстой. Энэ тохиолдолд мэдүүлэг гаргагч “Орлого” хүснэгтийн “урьд мэдүүлсэн” гэсэн
багананд 2006 онд мэдүүлсэн орлогоо, “одоо байгаа” гэсэн багананд 2007 оны орлогын
дүнг, “тайлангийн үед орсон өөрчлөлт” гэсэн багананд 2007 оны орлогоос 2006 оны
орлогын дүнг хасаж, нэмэгдсэн буюу хасагдсан өөрчлөлтийг орлогын төрөл тус бүрээр
гаргаж мэдүүлнэ.
4.3. Хөрөнгө, зээл, бэлэг
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн энэ хэсэгт мэдүүлэгчийн болон түүний гэр бүлийн
гишүүдийн өмчлөлд тухайн жилд байсан хөрөнгө, зээл, бэлэгтэй холбоотой мэдээллийг
бичнэ.
4.3.1 А.Барилга байгууламж гэсэн хэсгийн “Барилга байгууламжийн төрөл”
багананд үйлдвэрийн болон үйлчилгээний барилга, орон сууц, байшин, агуулах, хашаа, гэр
гэхзэргээр барилгын төрлийг тодорхойлохын зэрэгцээ барилгын үндсэн хийц /тоосгон,
чулуун, блокон гэх мэт/, хэмжээг тодорхой бичнэ. Жишээ нь: 150 м2 талбай бүхий 2
давхар, угсармал төмөр бетон хана, хучилттай үйлдвэрийн барилга, 56 м2 талбайтай 3 өрөө
орон сууц, 24 м2 талбайтай дүнзэн байшин, 5 ханатай гэр гэх мэт.
“Байршил” багананд тухайн барилга байгууламжийн байршлыг тодорхой бичнэ..
Хэд хэдэн төрлийн хөрөнгө байгаа тохиолдолд тус тусад нь байршил болон үнийн дүнг
бичнэ. “Үнийн дүн” багананд барилгын худалдаж авсан үнийг, эсвэл тухайн хөрөнгийн
одоогийн зах зээлийн дундаж үнийг баримтлан үнийг тодорхойлон бичнэ. “Тайлбар”
хэсэгт тухайн хөрөнгийг худалдаж авсан эх үүсвэр, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын
бүртгэлийн дугаар, тухайн хөрөнгийг өмчлөгчийн нэр, онцгой шинж байдлын тухай
тайлбар, бусад шаардлагатай мэдээллийг бичнэ.
 4.3.2 Б.Автотээврийн хэрэгсэл хэсэгт мэдүүлэгчийн болон түүний гэр
бүлийн гишүүдийн эзэмшилд байгаа хүн, ачаа тээвэрлэхэд зориулагдсан бүх төрлийн
тээврийн хэрэгслийн / нисдэг тэрэг, усан онгоц, автотээврийн хэрэгсэл/ тухай мэдүүлнэ.
 “Төрөл, марк” багананд тээврийн хэрэгслийн төрөл / ачааны автомашин, автобус,
кран, чиргүүл г.м/, загвар, нэрийг бичнэ.
“Тоо хэмжээ” багананд тээврийн хэрэгслийн тоог, “Үнийн дүн” багананд тухайн
хөрөнгийг худалдаж авсан, эсвэл зах зээлийн үнийг баримтлан үнийг бичнэ.
“Бүртгэлийн дугаар” багананд тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаар, улсын
дугаарыг, “Тайлбар” хэсэгт эх үүсвэрийн тайлбар, эзэмшигчийн нэр, үйлдвэрлэсэн он,
худалдан авсан он, бусад тайлбарыг тус тус бичнэ.
4.3.3 В.Мал
 Энэ хүснэгтэнд мэдүүлэгч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эзэмшлийн мал,
амьтдын тухай мэдүүлнэ.
“Төрөл” гэдэг багананд малын төрөл, үүлдэрийг, “тоо, толгой” багананд малын тоог
тухайн жилд мал тооллогын дансанд бүртгэгдсэн дүнгээр, “үнийн дүн” багананд мал,
амьтдын зах зээлийн дундаж үнийг, “Тайлбар” хэсэгт тухайн малыг авсан эх үүсвэрийн
тайлбар, мал, амьтад байгаа газар, нутаг, эшимшиж байгаа хүний нэр, онцгой шинж
байдлын талаарх мэдээлэл, бусад шаардлагатай тайлбарыг тус тус бичнэ.
4.3.4 Г.Газар
Энэ хэсэгт мэдүүлэгч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөл, эзэмшилд
байгаа газрын тухай мэдүүлнэ.
Эхний багананд газар өмчлөх, эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний
дугаар, “Байршил, бүс нутаг” багананд тухайн газрын байршлыг болон газрын ямар
зэрэглэлд хамаарч байгааг, “худалдаж авсан огноо” багананд тухайн газрыг худалдаж
авсан он, сар, өдрийг, “Үнийн дүн” багананд газрыг худалдаж авсан бол худалдаж авсан
үнийг, “Тайлбар” хэсэгт эх үүсвэрийн тайлбар, тухайн газрыг өмчлөгч, эзэмшигчийн нэр,
бусад тайлбарыг тус тус бичнэ.
4.3.5 Д.Хадгаламж
Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч болон түүний гэр бүлийн гишүүдийн эзэмшиж
байгаа хадгаламж ийн дүнг тухайн оны жилийн эцэст байгаа дүнгээр мэдүүлнэ.
“Банк, санхүүгийн байгууллагын нэр” багананд банк, санхүүгийн байгуулллагын
нэр, байршил, салбарыг, “дүн” багананд хадгаламжийн дүнг төгрөгөөр илэрхийлэн
мэдүүлнэ. Хэрэв хадгаламж нь төгрөгөөс бусад валют бол тухайн үеийн ханшаар гадаад
валютын дүнг төгрөг рүү хөрвүүлж мэдүүлнэ. “Тайлбар” багананд хадгаламж нь гадаад
валютаар байгаа бол валютын төрөл тус бүрээр хадгаламжийн дүнг бичнэ. Түүнчлэн
хадгаламжийн мөнгөний эх үүсвэр, эзэмшигчийн нэр, хадгаламжийн төрөл буюу хугацааг
тус тус бичнэ.
Мэдүүлэгч болон түүний гэр бүлийн гишүүдээс бусдад зээлүүлсэн бэлэн мөнгийг
хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэх шаардлагатай гэж үзвэл, тэр тухай мэдээллийг энэ
хэсэгт мэдүүлнэ.
4.3.6 Е.Эрх, концесс, лиценц
Мэдүүлэгч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчилдөг, эзэмшдэг, ашигладаг
зохиогчийн эрх, патент, лиценз зэрэг хуулиар зөвшөөрөгдсөн бусад онцгой эрхүүдийн
төрөл, нэрийг “Төрөл” гэсэн багананд, эзэмшигчийн нэрийг “Эзэмшигчийн нэр”
багананд, тэдгээрийг эзэмшсэн, ашигласнаас олж байгаа орлогын жилийн дүнг “Орлого”
багананд тус тус харуулна.
“Тайлбар” хэсэгт тухайн эрхийг олгосон байгуулллагын нэр, эрхийг анх авсан
огноо, эрхийн гэрчилгээний дугаарыг бичнэ.
4.3.7 Ж.Хөрөнгө оруулалт, хувьцаа
Мэдүүлэгчийн өөрийн болон түүний гэр бүлийн гишүүдийн эзэмшдэг үнэт цаас /
хувьцаа, өрийн бичиг, бонд/-ны төрөл, хувьцаа, үнэт цаасны серийн дугаар, хувьцаа
гаргасан компанийн нэр, эзэмшиж байгаа хувьцааны тоо, тэдгээрийн нийт үнэ, худалдаж
авсан үнэ зэргийг хүснэгтийн асуулгын дагуу бөглөнө. Энэ хэсэгт өөрийн болон гэр
бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан хувьцаат компанийн төдийгүй бусад бүх төрлийн
хуулийн этгээдийн талаар мэдүүлнэ. / тухайлбал, хязгаарлагдмал хариуцлагатай комдани,
ББН, хоршоо г.м/. “Ноогдол хувь” гэсэн багананд тухайн үнэт цаасыг эзэмшсэнээс нэгж
хувьцаанд авсан ноогдол ашгийн хэмжээг бичнэ. 

4.3.8 З.Зээл
Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагчийн болон түүний гэр бүлийн гишүүдийн бусдаас
зээлсэн мөнгө, зээлийн тухай мэдээллийг энэ хэсэгт бичнэ.
Мөнгө зээлдүүлсэн байгууллага, этгээдийн нэр, хаяг, үйл ажиллагааны чиглэлийг зээл
тус бүрээр тодорхой бичнэ. “Зээлийн хэмжээ” багананд авсан зээлийн хэмжээг, “зээлийн
хүү” багананд тухайн зээлийн хүүд төлсөн нийт дүнг /хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргаж
байгаа тухайн оны хувьд/, “төлж дуусах хугацаа” багананд тухайн зээлийг төлж
дуусахаар гэрээнд заасан хугацааг, “зээлийн барьцаа, батлан даагч” гэсэн багананд
зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийн жагсаалт, үнэлгээ, батлан даагчийн нэр, хөрөнгийн
жагсаалт, үнийн дүнг, “тайлбар” багананд зээлийг анх авсан огноо, зээлийн хугацаа,
зээлийн зориулалт болон бусад шаардлагатай гэсэн мэдээллийг бичнэ.
4.3.9 И.Бэлэг
Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч өөрөө болон түүний гэр бүлийн гишүүд нь
тэдэнд гадаад, дотоодын зочин, төлөөлөгч, байгууллага, иргэдээс мэдүүлэг гаргагчийн
албан үүрэгтэй нь холбогдуулан өгсөн, мэдүүлэг гаргагчийн албан тушаалын нэг сарын
цалин, хөлснөөс дээш хэмжээний үнэтэй бэлгийг мэдүүлнэ.
Тав. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн баталгаажуулалт
Мэдүүлэгч нь хөрөнгө орлогын мэдүүлгээ бүрэн бөглөсний дараа мэдүүлгийн
маягтын хуудас болгонд гарын үсгээ зурж, хөрөнгө, орлогын мэдүүлэг бүртгэх эрх бүхий
ажилтанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хүлээлгэн өгсөн огноог бичнэ.
---------------- o O o ---------------- 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%