2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн сонгон батлах тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцсэн юм. Хуралд нийт 199 хүн оролцож саналаа өглөө. Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдээр С.Батцэрэн, Г.Ганчулуун, Д.Дуламжав, Х.Алтангэрэл, П.Алтанхуяг нар сонгогдож ИНХ-ын даргаараа С.Батцэрэнг сонгон баталлаа. Багийн Засаг даргад Алагнүдэнгийн Батаа, Давхарбаярын Амарсанаа нар нэр дэвшин өрсөлдсөнөөс Алагнүдэнгийн Батаа нийт хуралд оролцогсдын олонхийн буюу 69,2 хувийн санал авч ирэх 4 жил багийн Засаг даргаар ажиллахаар боллоо.