Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Эрдэнэмандал 2 дугаар багийн ИНХ хуралдлаа.

2016-11-29

Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн ИНХ-ын хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 25-ны 12 цагт аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Хуралдаанаар: 1. Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай
                                     2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн сонгон батлах тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэж хуралд нийт 307 иргэн оролцож саналаа өглөө.  Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдээр Сайнбаярын Буянжаргал, Дагвын Өлзийбаяр, Сангийн Юмжир, Чойдонгийн Пүрэвжал, Сэр-Одын Энхжаргал нар сонгогдож ИНХ-ын даргаар Д.Өлзийбаярыг сонгон баталлаа. Багийн Засаг даргад Ниржэгийн Оюун, Чимэдцэрэнгийн Гансүх нар нэр дэвшин өрсөлдсөнөөс Н.Оюун хуралд оролцогсдын олонхийн буюу 70,3 хувийн санал авч ирэх 4 жил багийн Засаг даргаар дахин ажиллахаар боллоо. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%