Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн ИНХ-ын хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 26-ны 12 цагт аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Хуралдаанаар: 1. Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай
2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн сонгон батлах тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэж хуралд нийт 505 иргэн оролцож саналаа өглөө. Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдээр Т.Алтаншагай, И.Долгормаа, Т.Очирбал, Б.Наранбаяр, Н.Ганхүү нар сонгогдож ИНХ-ын даргаар Намсрай овогтой Ганхүүг сонгон баталлаа. Багийн Засаг даргад Арвингийн Тарва, Өлзийбатын Оюунгэрэл, Пүрэвсүрэнгийн Баярсайхан нар дэвшсэнээс Арвингийн Тарва нийт хуралд оролцргсдын олонхийн буюу 52,6 хувийн санал авч багийн Засаг даргаар ирэх 4 жил ажиллахаар боллоо.