Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн ИНХ-ын хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 27-ны 12 цагт аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Хуралдаанаар: 1. Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай
2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн сонгон батлах тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэж хуралд нийт 523 иргэн оролцож саналаа өглөө. Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдээр Ч.Гомбодорж, Б.Энхтуяа, М.Мэндсайхан, Р.Наранцэцэг, Д.Энхтүвшин нар сонгогдож ИНХ-ын даргаараа Чадраабалын Гомбодоржийг сонгон баталлаа. Багийн Засаг даргад Д.Бат-Эрдэнэ, Д.Ёндондаш, Б.Билэгмаа нар нэр дэвшсэн боловч санал хураалтын дүн олонхийн буюу 50 хувьдаа хүрээгүй тул хамгийн олон санал авсан нэр дэвшигч болох Д.Бат-Эрдэнэ, Д.Ёндондаш нар дээр дахин санал хураалт явуулахаар болж хуралдааныг хойшлууллаа.