Баянхонгор сумын Гэгээншавь 6 дугаар багийн ИНХ-ын хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний 12 цагт Хүүхдийн тэмүжин театрт боллоо. Хуралдаанаар: 1. Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай
2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн сонгон батлах тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэж хуралд нийт 335 иргэн оролцож саналаа өглөө. Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдээр Р.Пүрэвсүрэн, М.Насанбат, Д.Нарантуяа, Ч.Батсүх, Г.Цэдэндамбаа нар сонгогдож ИНХ-ын даргаар Раднаагийн Пүрэвсүрэнг сонгон баталлаа. Багийн Засаг даргад Д.Идэрханд, Д.Уранчимэг нар нэр дэвшин өрсөлдсөнөөс Д.Идэрханд хуралд оролцогсдын олонхийн буюу 56,4 хувийн санал авч ирэх 4 жил багийн Засаг даргаар дахин ажиллахаар боллоо.