.НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэхийг уриалдаг аж. Энэ жилийн хувьд “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Манай улсын хувьд дэлхийн бусад орны адил энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр хөгжлийн бэршээлтэй иргэдэд зориулсан өдөрлөг, үйл ажиллагааг Баянхонгор сумын ИТХ, ЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төв, аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Нэгдсэн эмнэлэгийн хамт олонтой хамтран зохион байгуулж байна. Тус өдрөөр хүүхдийнхээ авъяас чадварыг хөгжүүлж эрүүл мэнд, боловсролынх нь төлөө идэвхи санаачлагатай ажиллаж байгаа үлгэр жишээ эцэг эх болох Ю.Сувданчимэг, З.Баярсайхан нарыг Баянхонгор сумын ИТХ-ын даргын "Хүндэт жуух бичиг"-ээр шагналаа.