Баянхонгор сумын 7,9-р багийн "Нийгмийн түншлэлийн баг”, Нэг цэгийн үйлчилгээний төвтэй хамтран 339 дүгээр цэргийн ангийн бие бүрэлдэхүүнд “Хүчирхийллийг таслан зогсооход-иргэн таны оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл оролцлоо. Сургалтыг 1. Гэр бүлийн үнэ цэнэ, хүүхдийн хүмүүжил.
2. Жендэр гэж юу вэ?
3. Гэр бүлийн тэнцвэртэй харилцаа.
4. Хүчирхийллийн суурь шалтгаан.
5. Хүний насны үечлэл гэсэн сэвдүүдийн хүрээнд зохион байгууллаа.