Баянхонгор сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 35 минутанд сумын ИТХ-ын даргын албан өрөөнд эхлэв. Хуралд ирвэл зохих 7 Тэргүүлэгчээс М.Батбаяр, Б.Наранбаяр, С.Буянжаргал, Б.Гантулга, М.Мөнгөнцэцэг, С.Лхагвасүрэн нарын 6 хүн ирж ирц 85,7 хувьтай байв. Хуралдаанд сумын ЗДТГ-ын дарга Ш.Хүрэлбаатар, Санхүүгийн албаны дарга Б.Бат-Ирээдүй, газрын даамал Х.Баасанжаргал, Г.Гэрэлтуяа болон багийн Засаг дарга нар оролцож 1. Хаягжуулалтын төслийн зураг танилцуулах, 2. Сумын Засаг даргын орлогчийг зөвшилцөх тухай 3. 2017 оны Төсвийн төслийн тухай 4. 2017 онд сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөөллийн тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.