Баянхонгор хотын Нэгдсэн хогийн цэгт дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг 4 контейнэрт ангилан хадгалж байна. Нэг бүр нь 2,500,000 төгрөгийн өртөгтэй бөгөөд эдгээр контэйнерт ийнхүү хадгалах нь орчин цагийн Хог боловсруулах арга дэвшилд төдийлөн нийцэхгүй байгаа юм.Цаашид хог хаягдлыг дахин боловсруулах арга, технологийг боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэдгээ Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын Захирагч Ж.Мөнхсоёл хэллээ.