Шинэ жилийн баярын үеэр бялууны эрэлт ихэсдэгтэй холбогдуулан хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгоны зөрчилтэй, буруу хадгалж хөлдөөсөн бүтээгдэхүүн худалдаалах тохиолдол цөөнгүй гардаг. Ойрын өдрүүдэд улсын хэмжээнд бялууны төрлийн бүтээгдэхүүнээс шалтгаалж хоол, хүнсээр дамжих өвчин, хордлого ихээхэн гарч байгаа тухай мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Дээрх эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж, сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар хот болон бусад аймгаас бялууны төрлийн бүтээгдэхүүн татан авч худалдаалахыг хориглосон Баянхонгор сумын Засаг даргын 255 тоот захирамж гарлаа. Сумын ЗДТГ-аас нийт хүнсний худалдаа эрхлэгчдэд захирамжийг хүргэж, зөвлөмж өгч ажиллаж байна.