Цэргийн бүртгэлийг жил бүр орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд эрхлэн гүйцэтгэж явуулдаг. Түүнчлэн 18-50 насны Монгол Улсын иргэн цэргийн алба хаасан, хаагаагүй эрэгтэйчүүд, мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх хуулийн заалттай байдаг.
Цэргийн бүртгэлд 18-50 насны бүхий л эрчүүд хамрагдах учиртай. Өнгөрсөн онд иргэдийн зүгээс санаатай, санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй үлдсэн хүмүүсийг торгуульгүй үлдээх чиглэл өгөгдөөд байгаа юм байна. Цаашид санаатайгаар бүртгүүлээгүй үлдсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ тооцох юм. Баянхонгор сумын Цэргийн тоо бүртгэл 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 07-ны хооронд сумын ЗДТГ-ын хурлын танхимд явагдана.