Мал тооллогын дүнгээр 2016 оны жилийн эцэст манай аймгийн мал сүргийн нийт дүн 4236.3 мянгад хүрч, 2016 оныхоос 12.3 хувь буюу 464.4 мянгаар өслөө. Нийт дүнгээр адуун сүргийн тоо 159.2 мянга, үхэр 213.8 мянга, тэмээ 49.7 мянга, хонь 1244.6 мянга, ямаа 2569.1 мянгад толгойд хүрч, 2015 оныхоос адуу 17805, үхэр 24790, тэмээ 5164, хонь 162023, ямаа 254672 толгойгоор тус тус өсчээ .
Нийт мал сүргийн дотор адуу 3.8 хувь, үхэр 5.0 хувь, тэмээ 1.2 хувь, хонь 29.3 хувь, ямаа 60.6 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.8 пунктээр буурч, хониных 0.6 пункт, адууных 0.1 пунктээр өсч, үхэр, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт ороогүй байна.Малын тоо Өлзийт сумд 14223 толгойгоор буурч, бусад сумд 14861 - 47158 толгойгоор өссөн дүнтэй байна.. Баян-Өндөр, Баянцагаан, Шинэжинст, Бууцагаан, Бөмбөгөр, Баянговь сумуудад малын тоо хамгийн их буюу 37061 – 47158 толгойгоор өсөв. Баацагаан, Баянбулаг, Баянговь, Баянлиг, Баян-овоо, Баян-Өндөр, Баянцагаан, Богд, , Бууцагаан, Баянхонгор, Жинст, Хүрээмарал. Шинэжинст зэрэг 14 сум, малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.
Малын тоо, 2016 онд, урьдчилсан дүнгээр
|
|
|
|
|
| мян.тол |
Малын төрөл | Малын тоо | 2016/2015 | Нийт дүнд эзлэх хувь | |||
2015 | 2016 | Зөрүү | Хувь | 2015 | 2016 | |
Бүгд | 3771.8 | 4236.3 | 464.4 | 112.3 | 100.0 | 100.0 |
Адуу | 141.3 | 159.2 | 17.8 | 112.6 | 3.7 | 3.8 |
Үхэр | 189.0 | 213.8 | 24.8 | 113.1 | 5.0 | 5.0 |
Тэмээ | 44.5 | 49.7 | 5.2 | 111.6 | 1.2 | 1.2 |
Хонь | 1 082.6 | 1244.6 | 162.0 | 115.0 | 28.7 | 29.3 |
Ямаа | 2 314.4 | 2569.1 | 254.6 | 111.0 | 61.4 | 60.6 |
Хамгийн олон мал тоолуулсан эхний 5 сумд Баацагаан (357184), Бууцагаан (290991), Баянцагаан (261749), ), Бөмбөгөр (255757), Өлзийт (251001) сумууд орж байна.