Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.

2017-01-24

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулторийн нийт үзлэгийн 13.8 хувь, Баянхонгор сумын хэмжээнд 17.0 хувийг эзэлж дэглэлт хэлбэрээр явагдаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 358 дугаар тушаалыг үндэслэн Баянхонгор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн 1-8 дугаар анги, хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түх хааж зогсоох аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Захирамжийн хүрээнд зоогийн газар, бар, рестораны үйл ажиллагааг 21 цаг хүртэл ажиллуулахаар болжээ. Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээг энэ сарын 25-наас хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулахгүй байхыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад даалгажээ. Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр 3-5 хоног асарсан ажил хөдөлмөр эрхэлжбайгаа эцэг эх, асран хамгаалагчид эмчийн магадлагааг үндэслэн цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%