Баянхонгор сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээл олгохтой холбогдуулан 1 дүгээр сарын 12-с 27-ны өдөр хүртэл төсөл хүлээн авч тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт шаардагдах 120 төслийг иргэд ирүүлсэн байна.
Журмын дагуу Баянхонгор сумын Төсөл сонгон шалгаруулах зөвлөл дээрх төслүүдтэй танилцаж, хэлэлцэн хүнсний үйлдвэрлэл, модон эдлэл, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр 31 төслийг шалгаруулж нийт 220 сая төгрөгийг олгосон байна.