Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан багийн эмэгтэйчүүдийн хоорондын найрсаг харилцаа хамаарлыг сайжруулах зорилгоор тус багаас аймгийн хуралд сонгогдсон төлөөлөгч, Засаг даргын орлогч Б.Батсуурь, багийн Засаг дарга А.Батаа болон Баянхонгор сумын хурлын төлөөлөгч С.Батцэрэн, Г.Ганчулуун нар тус багийн 18 наснаас дээш эмэгтэйчүүдийн хооронд 3-р сарын 7-ны өдөр спортын тэмцээн уралдаан бусад арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр тус баг хорооноосоо ажил үйлс, ухаан билиг, хайр халамжаараа хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээсэн 9 ээж алдараа дуудуулсан юм. Л.Загд – Манлай ээж, П.Жавзандулам – Хатан ээж, Ц.Пунцаг – Ачлалт ээж, Г.Нарантуяа – Дархан ээж, Ц.Наранцэцэг – Уран ээж, Ж.Цэвэлээ – Халамжит ээж, Д.Үзмээ – Оюунлаг ээж, А.Цэвээмаа – Буянт ээж, А.Нанжид – Энэрэлт ээжээр өргөмжлөгдөж аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь болон бусад албаны хүмүүс өргөмжлөл шагналыг гардуулсан бол ГБХХГ-ын дарга Н.Мэндбаяр өргөмжлөгдсөн ээжүүдийн алдар гавьяаг мялааж “Эмэгтэйчүүдийн хүндэт тэмдэг”-ээр шагналаа.